
XUI буюу “Иксюү” бол хүрэх, мэдрэх гэсэн утга учраас санаа авч зохиосон гурван үсгийг нийлүүлж уншихад таны оюун ухаан, мэдрэмжид хүрэх зорилготой зар сурталчилгааны компани юм.
Манай компани 2023 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дизайны салбарт 20 гаруй жил ажилласан туршлагаас үүсэн бий болсон компани юм.
Бидний ажил аливаа зүйлсийг хооронд нь зохицолтой хэлбэр дүрсээр холбож, нэг нь нөгөөдөө утга учиртай нөлөөлөх тэрхүү орон зайг бүтээхэд оршдог.

Өнгөрсөн цагийг өв уламжлал гэж нэрлэдэг. Одоо цагийг орчин үеийн технологи гэж нэрлэдэг. Ирээдүйг алс холын эрхэм зорилго гэдэг. Эдгээр утга санааг бид дараах аргаар бүтээдэг.

Та дээрх загвар бүтээх төрлөөс сонгож цаг алдалгүй ашигтай дизайн бүтээх төгс найрлагыг захиалах боломжтой. Жишээлбэл:

Ai болон Сошиал медиа постер гэсэн үйлчилгээг авсан гэж бодъё, та сурталчилгаандаа холбоотой зургад санаа чилээхгүй, постер бүтээж буй дизайнер өөрөө байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, болон дизайнд тохирсон Ai зургийг үүсгээд ажиллах боломжтой. AI-аар бүтээсэн зураг, видеоны үнэ цэн нь текст, дизайнтай хэрхэн уялдах, хэнд, хэзээ, ямар сувгаар, ямар найрлагаар хүргэх вэ? гэсэн стратегиас шууд хамаардаг.

Мэдээж бид бүтээлч, үнэ цэнтэй зүйлсийн талаар бодлогошрох дуртай.

Бидний тухай сонирхсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.